Компанийн тухай

Глобал бридж ХХК нь олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өдгөө үс арчилгааны KERASYS бренд, 2080 ам арчилгааны бүтээгдэхүүн, ДЕТСКОЕ, УШАСТЫЙ НЯНЬ хүүхэд арчилгааны бүтээгдэхүүн, LIBERO хүүхдийн живх, HITE шар айраг, WHITE угаалгын нунтаг, ZEWA цаасан бүтээгдэхүүн, LIBRESSE ариун цэврийн хэрэглэл зэрэг олон бүтээгдэхүүн хэдийн хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж чадсан байна.

Бид улс орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгч, харилцагчдынхаа төгс итгэлийг хүлээсэн салбартаа тэргүүлэгч компани болохыг зорин ажиллаж байна.

Эрхэм зорилго

Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдэлж, шинэ хэрэглээ, шилмэл бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажиллана.

Алсын хараа

Дэлхийн брэндийн Монгол Улс дахь эрхэм элч, гүүр нь байж хэрэглэгч харилцагчдынхаа төгс итгэлийг хүлээсэн салбартаа тэргүүлэгч компани болох

Бидний үнэ цэнэ

Ёс зүйтэй, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж, хэрэглэгчиддээ өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх.

Он цагийн хэлхээ

2007

Солонгосын өргөн хэрэглээний бараа, гоо сайхны бүтээгдэхүүний тэргүүлэгч “Аekyung” компаний албан ёсны төлөөлөгчөөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

2009

Швед улсын гоо сайхан, цаасан бүтээгдэхүүний тэргүүлэгч Эссити групп болон Вьетнам улсын Вико компанитай түншийн харилцаа эхлүүллээ.

2010

“Од” группыг үүсгэн байгуулж, гурилын үйлдвэрийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв. Глобал Бридж КОНСТРАКШН, Глобал МОТОРС салбар компаниудыг байгуулав.

2011

МҮХАҮТ-аас шалгаруулсан 2011 оны “Тор – 150” аж ахуйн нэгж

2012

МҮХАҮТ-аас шалгаруулсан 2012 оны “Тор – 150” аж ахуйн нэгж МТА-ны дээш шагнал “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж

2013

МҮХАҮТ-аас шалгаруулсан 2013 оны “Тор – 150” аж ахуйн нэгж

2014

Невская Косметик компанитай хамтын ажиллагаа эхлүүлж, Ушастый нянь, Детский брэндийн хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн Монгол Улсын зах зээлд нийлүүлж эхэлсэн. МҮХАҮТ-аас шалгаруулсан 2014 оны “Тор – 100” аж ахуйн нэгж

2015

Глобал Бридж КОНСТРАКШН ХХК байгуулагдаж, GB-132 орон сууцны барилгын ажлыг эхлүүлэв. “Арцат овоо” ХХК Олон улсын тээвэр зуучын эрхээ баталгаажуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв. БНСУ-ын HiteJinro компанийн HITE шар айрагны албан ёсны гэрээт борлуулагч болов.

2016

“IESOM” Co.,LTD үйл ажиллагаагаа эхлүүлж, өөрийн цогцолбор сургуульдаа Англи, Япон хэлний ангиудад элсэлт авч, хичээллэж эхэллээ.

2017

800 гаруй хүүхдийг нэг ээлжинд хүлээн авах хүчин чадалтай, Кембриджийн хөтөлбөр бүхий цогцолбор дунд сургууль элсэлт авч эхэллээ. Тус цогцолбор нь: - 220 хүүхдийн цэцэрлэг - 95 айлын орон сууц - Спорт төв - Урлаг танхимтай үйл ажиллагаа нь жигдрээд байна.

2019

Бидний амжилт арвин байж, дараах хэд хэдэн томоохон брэнд нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Үүнд: - Украйний ХЛЕБОЗАВОД компани - ОХУ-ын Акконд, Славянка компаниуд - Солонгосын Сан-Ионг компани - Нидерландын Фрайсланд Кампина - Их Британийн алдарт Моррис Гараж брэнд

Бидний хамрах хүрээ

Бид Монгол улсын 21 аймаг, Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар хотыг хамарсан худалдааны өргөн сүлжээ, дэд бүтэцтэй.