-Нярайн хүй нь төрсний дараа 3-7 дэх хоногт цөглөдөг бол үлдсэн шарх нь 10-20 хоногийн дотор эдгэрдэг. Энэ үед хүрэн улаан, шаргал шүүс бага багаар гарч болно.
Хүүхдийнхээ хүйг цэвэрлэхийн өмнө гараа сайтар угаахаа мартуузай!!!
-Өдөрт 0-2 удаа Буцалгаж хөргөсөн ус шингээсэн #ариун_бинтийг төвөөс зах руу чиглэлтэй цэвэрлээд өөр бинтээр дахин хуурай болтол цэвэрлэнэ
#Чих_цэвэрлэдэг_хөвөнгөөр_цэвэрлэхгүй!!!
#Маш_аюултай!
-Хүйнээс ихэвчлэн 3 төрлийн шингэн гарна:
1. Тунгалаг усархаг шингэн
2. Цус
3. Шар, ногоон идээ гарна энэ тохиолдлуудад дээрх аргаар хүйг цэвэрлэх ба үр дүнгүй бол эмчид хандаарай.
-Хүйн шарх эдгэртэл хүүхдийг буцалсан усанд оруулж болно. Гэхдээ заавал биш. Усанд оруулж дуусаад хүйн хонхорт үлдсэн усыг ариун бинтээр шингээж авна.
-Хүйнээс эвгүй үнэр гарсан тохиолдолд хүйгээ урсгал усаар бактерын эсрэг савангаар угааж, хуурайшуулна.
-Хэрэв хүйнээс шүүс ялгарахгүй, хуурай, цэвэр байвал заавал цэвэрлэх шаардлагагүй бөгөөд эмгэггүй үед хүйг олон цэвэрлэх нь халдвар орох эрсдэлийг нэмэгдүүлдгийг эцэг, эхэд анхааруулах нь зүйтэй.