Үснийхээ онцлогоос хамаарч KERASYS -н төрлийг сонгох нь

Өөртөө хайртай, эрхэмсэг бүсгүйчүүдийн сонголт KERASYS брендийг Солонгосын алдарт AEKYUNG компани анх 2002 онд зах зээлд нэвтрүүлж байжээ. Өдгөө өөрийн өмчийн патентчлагдсан СМС технологи, олон улсын судалгааны байгууллагуудаар баталгаажсан дахин давтагдашгүй найрлага бүхий дэлхийн бренд бүтээгдэхүүн болсон байна. Шампунь нь зөвхөн үс угаах зориулалттай бус үсний эрүүл мэнд, гоо сайхныг хадгалахад чухал ач холбогдолтой. Тиймээс үс арчилгааны технологийн дэвшил, гоо сайхны бүтээгдэхүүний инноваци, стратегийг боловсруулан хөгжүүлж шинжлэх ухаанд үндэслэн гаргасан бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм.

KERASYS бренд нь ажил хэрэгч, завгүй бүсгүйчүүддээ дараах шампунь, ангижруулагчийн төрлийг санал болгодог билээ.

Мэргэжлийн үс арчилгааг гэртээ хийх боломжтой.

KERASYS salon care – Франц, Герман, Япон, Сингапурын мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагуудаар батлагдсан, найрлагандаа моринга ханд, ургамлын ийлдэс болон үсийг шулуутгагч, хөвсийлгөгч, тэжээлийн тус, тус ампуль орсноор таны цагийг хэмнэж үсээ хүссэн загварт оруулахын зэрэгцээ мэргэжлийн үс арчилгааг гэртээ хийх боломжийг олгодог онцгой бүтээгдэхүүн юм.

Сайхан үстэй болоход их цаг шаардлагагүй

KERASYS hair clinic system – AEKYUNG компанийн судалгааны ажлын үр дүнд бий болсон СМС технологитой үсийг гялалзуулж, толигор болгож, чийгшүүлэх үйлчилгээтэй эмчилгээний шампунь юм. Гэмтэлтэй үсийг сэргээхэд хос кератин мөн түүнчлэн хуйх арчилгаанд зориулж Швейцарийн уулын ургамлын хандыг агуулснаараа танд байгалийн мэдрэмжийг төрүүлж, үсийг эрүүл болгох онцлогтой бүтээгдэхүүн юм.

Хагний асуудал Баяртай.

KERASYS scalp care line – Өөрсдийн бүтээсэн шинжлэх ухааны үндэслэлтэй найрлага бүхий хаг болон загатнах мэдрэмжийг арилгах үйлчилгээтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Чинжүүний гаа болон ментол агуулснаар хуйхыг тайвшруулж сэнгэнэсэн мэдрэмж төрүүлэх ба ксилитол - лактитол нь хуйхыг чийгшүүлж, хагийг арилгах болно.  Псевдо-керамид нь хуйхын кератин давхаргыг хамгаалж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, аллантоин нь загатнах мэдрэмжийг намдааж өгдөг. Нано болон макро-кератин бүхий кератины давхар арчилгааны систем нь үсний угт хүрч, үсийг торгомсог болгодог байна.

Сайхан үнэр гайхалтай зүйл авчирдаг

KERASYS Perfume Line – Үнэртэй уснаас санаа авч шинэ үнэр гаргасан, удаан хугацаанд хадгалагдах байгалийн цэцэгсийн үнэр бүхий үсийг эрүүл, гялалзсан болгох онцгой шампунь юм.  Бүсгүй таны  хэв маягт тохируулан хавар дэлбээлсэн хонин нүдэн цэцгийн хайр татам романтик үнэр, сэтгэл хөдөлгөм, тансаг хэв маягийн илэрхийлэл нил цэцгийн үнэр,  цасан цагаан сараана цэцэг болон гоёмсог титэм цэцэгсийн сэтгэл татам анхилуун үнэртэй 3 төрлийн шампунь, ангижруулагчийг санал болгож байна. Түүнчлэн бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг тусгайлан Америкийн алдарт уран зураач Йеллена Жеймсээр тодорхойлуулсан байна.

Эх сурвалж: http://www.aekyung.co.kr

Бэлтгэсэн:  Ц. Болортуяа