Амттаны тухай сонирхолтой 5 баримт

Амттаны үүсэл 

Эртний Египет нь чихэр шоколадны эх оронд тооцогддог. Тэр үед элсэн чихэр гэж мэддэггүй байсан тул хасарваань жимс, төрөл бүрийн самар, намуу цэцгийн үр, кунжут зэргийг зөгийн балтай хольж бэлтгэн амттан болгон хэрэглэдэг байжээ. Дорно зүгийн улс орнуудад инжир, бүйлсийг амттан хийхэд ашигладаг байсан бол эртний Русид зөгийн бал, цардуулын бурам, агч модны шүүсийг чанаж амттан хийдэг байв.

Хэн ямар амттан сонгодог вэ.

Дурлалт хосууд амттан идэхдээ ихэвчлэн дотроо гүзээлзгэнэтэй чихэр шоколад сонгодог болохыг сэтгэлзүйчид илрүүлсэн бөгөөд хамгийн романтик амттанаар гүзээлзгэнэтэй шоколадыг нэрлэж болох юм. Түүнчлэн ичимхий хүмүүс газрын самартай, уран бүтээлчид наргилын самартай шоколадыг ихэвчлэн сонгодог бол шийдэмгий хүмүүс интоортой шоколаданд дурладаг байна.   

Шоколадны хүүхэд

16-р зууны Европт чихэр шоколадыг бүх өвчнийг анагаагч шидэт эм гэж итгэдэг байв. Эцэст нь энэхүү зүйл нь ямар ч эмчилгээний увидасгүй болохыг мэдсэний дараа чихэр шоколадыг бүх зовлонгийн эх үндэс гэж үзэх болж, тэр ч байтугай чөтгөрийн хүчээр хийгддэг гэж итгэснээр зарим нь бүр галзууралд хүрч байжээ. Нэгэн бүсгүй найздаа “Би чамд шоколад идэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь миний нэгэн танил эмэгтэй жирэмсэн байхдаа шоколад идсэнээс болж хар арьстай хүүхэд төрүүлсэн” хэмээн бичиж байжээ. 

Амттаны сонголт

Бид бүхэн чихэр шоколадыг чихэрлэг амттай л байх ёстой гэж үздэг. Гэтэл финляндчууд үүнтэй санал нийлдэггүй бөгөөд ихэвчлэн исгэлэн /сахарын орцгүй/, давслаг /шар айрагтай хамт хэрэглэдэг/, эсвэл бүр газрын тосны амттай чихэр идэхийг илүүд үздэг байна. 

Амттаны хулгайчид 

19-р зуунд Хаант Орос улсад чихэр шоколадны үйлдвэр нэг ч байдаггүй байв. Дээдсийн хүрээлэнгийн аливаа хүлээн авалт дээр тогооч нар нь өөрийн зохиосон, нууц жороор дахин давтагдашгүй амт бүхий амттан хийж зочдоо дайлдаг байжээ. Тийм ч учраас хамгийн баян, нэр алдартай хатагтай нар ч амттан идэх хүслээ дийлэлгүй зоогийн ширээн дээрээс чихэр шоколад хулгайлахаас буцдаггүй байсан аж.

Бэлтгэсэн: Д. Энхчимэг