Дорно өрнийг холбосон Монголын худалдаа

           Эртний худалдаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээг өөр нэг дүйцэхүйц үнэ цэнэтэй гэж үзсэн ижил төстэй зүйлээр солилцдог, бартерийн хэлбэрээр явагддаг байж. Сүүлд нэг талын бартерлагч үнэт металаар солилцоо хийж, түүндээ элдэв учир утга бүхий таних тэмдэг, дүрслэлээр дардас тавьж, хэрэглээнд нэвтрүүлсэн нь худалдаанд чухал ач холбогдлыг бий болгож эхэлжээ.

            Чингис хааны эзэнт гүрэн мандан цэцэглэхээс ч өмнө Монголчууд худалдаа наймааг эрхэмлэсээр иржээ. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, нүүдэлчин соёлтой ард түмний амжиргаа, мал сүргээ түшиглэдэг байв. Тэд ан авлаж, мал маллахаас гадна цөөхөн тооны отог аймгуудад зэвсэг үйлдэрлэгч, ваарчин, нэхмэлчид аж төрж байжээ. Амьдралын олон талын хэрэгцээг хангах эд хэрэгслийг бий болгох нөхцөл, бололцоо бага тул худалдаа наймаа Монголын хөгжилд томоохон тулгуур нь болж байлаа.

            Тэд аж амьдралдаа хэрэгцээтэй бусад хүнс, барааг зэргэлдээ орших, суурин соёл иргэншилтэй хот тосгодын тариаланч ард иргэдтэй худалдаа наймаа хийх замаар олж авах шаардлагатай байв. Угтаа тэд нүүдэллэж амьдрах, ан гөрөө хийх, мал маллахаас бусад зүйлийг сонирхож байгаагүй юм. Харин цаг үе өөрчлөгдөхөд тэд хот тосгод, сургууль, боловсрол гэхээс илүүтэй худалдаа наймааг эхэд сонирхох болов. Яг үнэндээ тэдний сэтгэлийн чанадад үлгэр дурайлал болохуйц дайчид, тулаанчид байх хүсэл нь давамгайлж  байсан юм.

            Удалгүй Чингис хааныг өөрийн эзэнт гүрнээ байгуулж эхлэхэд Монгол цэрэгт нум сум, тулааны сэлэм, жад, хуяг дуулга хийх арьс гэх мэт хэрэгцээ ундарч эхлэв. Эзэнт гүрнийг удирдан чиглүүлэхийн тулд түүнд бичиг үсэгтэй, боловсролтой хүмүүсийн хэрэгцээ их гарч байлаа. Монголчуудад урьд өмнө нь хэзээ ч байгаагүй  худалдаа арилжаа хийх хэрэгцээ нэмэгдсээр байсан юм.

            Энэ их хэрэгцээг хөнгөвчлөхийн тулд Чингис хаан зүүн, баруун зүгээс хүрэлцэн ирсэн худалдаачдыг хамгаалах хамгаалалтыг санал болгов. Тэрбээр худалдаачдыг үл тоомсорлодог Хятад, Персүүдээс илүү их эрх мэдэл, өндөр байр суурийг наймаачдад санал болгож эхэллээ.  Монголын эзэнт гүрний үед худалдаачид, наймаачид хаадын хамгаалалт, татварын чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээл зэрэг дэмжлэгийг тууштай хүртэж байжээ.

            Эзэнт гүрэн байгуулагдсанаас хойш 100 жилийн туршид Өрнө ба Дорныг буюу Европ, Ази тивийг холбосон худалдааны зам (Торгоны зам) анх нээгдэж, технологи, бараа бүтээгдэхүүний чөлөөт урсгалыг бий болгосон юм.

            Монголчууд худалдаачдад ЯМ систем ашиглахыг санал болгоод зогсохгүй Өртөг хэмээх хамгаалалтын холбоог байгуулж өгчээ. Харин үүнийхээ хариуд алба гувчуур хүч далайлган авахын оронд, татвар тогтоон хөнгөлөлт үзүүлдэг байлаа. Торгоны зам дагуу аюулгүй зорчих боломжийг хүртэж буй худалдаачдад паспорт өгч, бага хүүтэй зээл олгодог байв.  Энэ нь эзэнт гүрний сан хөмрөгт цаасан мөнгөний оронд торго, бөс бараа, үнэт метал нөөцлөх боломж бүрдүүлж байлаа.

            Монголын эзэнт гүрний худалдаа урьд хожид хэзээ ч байгаагүй хөгжил дэвшилд хүрсэн юм. Халуун ногоо, цай, торго дурдан, Азийн урлагийн бүтээлүүд Баруун тийш Ойрхи дорнод, Европ руу зүглэж, алт үнэт эдлэл, анагаах ухааны гар бичмэл, одон орны судар зүүн зүг Ази руу урсаж байлаа.

           Монголчууд Өгөөдэй хааны барьсан ХарХорум хотод суурьшиж, Монголчуудыг Дэлхий даяар таньж мэдэж, димломатчид болон шашин шүтлэг үүд хаалгаа нээж өглөө.