Бүтээгдэхүүний хаяг, шошгын мэдээллийг хэрхэн зөв унших талаарх мэдээллийг хүргэе. Хүнсний сав, баглаа, боодлын шошгонд тавих ерөнхий шаардлагыг стандартаар тогтоосон байдаг. Стандартын дагуу тавигдсан хаяг шошгоос иргэд уг бүтээгдэхүүний талаарх үнэн зөв мэдээллийг авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг багтаана. Үүнд:
- Хүнсний бүтээгдэхүүний нэр
- Бүтээгдэхүүний стандартын дугаар
- Бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт
- Хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний код
- Цэвэр, бохир жин
- Үйлдвэрлэгчийн нэр, хаяг
- Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа
- Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл
- Хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд мэдээлэх зорилгоор хэрэглэх зааврыг шошго дээр товч, тодорхой бичнэ.
- Бүтээгдэхүүний тэжээллэг болон илчлэг чанар
- Бүтээгдэхүүн “Үндэсний тохирлын тэмдэг” авсан бол түүний тэмдэглэгээ
Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой вэ?
- Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.
- Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.
- Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.
- Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.
Шошгоны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
- “Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс та бүтээгдэхүүний найрлагад орсон бүх бодисын жагсаалттай танилцана.
- Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг.
- Хэрэв 2 хугацаа бичигдсэн байвал эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна.
- Хэрэв зөвхөн 1 хугацаа бичигдсэн байвал энэ нь үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд энэ тохиолдолд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бодисууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хор нөлөөгүй ба хэтэрвэл хурц болон архаг хордлого, үр хөврөлийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай байж болно.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:
- Е 100 дээш–будагч бодис
- Е 200 дээш–нөөшлөгч бодис
- Е 300 дээш–үл исэлдүүлэгч бодис
- Е 400 дээш–тогтворжуулагч бодис
- Е 450 дээш–тос
- Е 500 дээш–хүчлийг саармагжуулах бодис
- Е 600 дээш–амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис
- Е 700 дээш–нөөц индекс
- Е 900 дээш–үл хөөсрүүлэгч бодис
- Е 1000 дээш–өнгөлөгч агент
Ихэнхи хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөөүүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:
- Сэжигтэй–Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
- Аюултай–Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637
- Маш аюултай–Е 123, 510, 513, 527
- Хориотой– 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
- Хавдар үүсгэх–Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
- Тууралт өгөх– 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
- Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх–Е 154, 626-635
Эх сурвалж: МХЕГ
JOjwoMVs
hQYdznvmkfi